50.000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлт үнэгүй.
Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Нарны зам-63 УБ - Сүхбаатар (MN) Монгол
Энэ зохимж байхгүй байна.
Барааны ангилал:
Тархины судас агшсанаас шалтгаалсан мэдрэлийн өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Судасны цүлхэн хагарснаас тархины зөөлөн бүрхүүлийн доор цус харвалтын үед Нимотопыг® судсанд тарьж хэрэглэнэ. · Өндөр настанд тархины үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд хэрэглэнэ (ой толтоолд буурсан, анхаарлаа төлөврүүлж чадахгүй, сэтгэл санаа тайван бус болох). · Судасны гаралтай толгойн өвдөлт болох мигрень өвчин эсвэл мигрентөст эмгэгээс сэргийлэхийн тулд хоногт 120мг ууж хэрэглэнэ.
Герман
1 шахмал Нимотол® агуулагдах идэвхитэй бодист: 30мг нимодипин. Туслах бодист: эрдэнэ шишийн цардуул, бичилталст целлюлоз, поливинилпирролидон, кросповидон, магнийн стеарат, гипромеллоз, полиэтиленгликоль MG 4000, шар төмрийн оксид, титаны диоксид.
Шахмалыг бүхлээр нь залгиж бага хэмжээний усаар даруулж ууна. Хоол ундтай хамааралгүй хэрэглэнэ. Эм хоорондох зай ойролцоогоор 4 доошгүй цаг. Дараах аргаар эмийн тунгаа сонгож хэрэглэнэ. 1. Цүлхэн хагарснаас тархины зөөлөн бүрхүүлийн доор цус харвалтын үед Нимотоп® тарилгын уусмалыг 5-14 хоногийн турш хэрэглэсний дараа 2 шахмалаар өдөрт 6 удаа уухаар нийт 7 хоногт хэрэглэнэ (60 мг нимодипиныг өдөрт 6 удаа ууна). 2. Өндөр настанд тархины үйл ажиллагаагаа алдагдсан тохиолдолд 1 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ (30мг нимодипиныг өдөрт 3 удаа). Элэгний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд эмчилгээний тунг багасгах эсвэл өөр эмээр сольж хэрэглэнэ.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.