Даралт ихсэлтэнд Амлодипины эхлэх хоногийн тун 5 мг байх бөгөөд өвчтөний биеийн байдал, хүнд хөнгөний зэргээс хамааран хоногийн тунг 10 мг хүртэл ихэсгэж болно. Жижиг биетэй, бие султай, өндөр настай эсвэл элэгний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст хоногийн эхлэх тун 2.5 мг байх ба энэ тунгаар бусад даралтны эмтэй хавсруулан хэрэглэж болно.