
Антифлу №5 нунтаг
Bayer Consumer-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Брэнд: Bayer Consumer
Тайлбар
Схемийн дагуу ууж хэрэглэнэ
Ерөнхий мэдээлэл
6-12 насны хүүхдэд хоолноос хамаарахгүйгээр ууж хэрэглэх бөгөөд урьдчилж 1-2 жижиг уут бэлдмэлийг 150 мл халуун усанд уусгана. Шаардлагатай үед 4-6 цагийн зайтай хэрэглэж болох бөгөөд хоногт 3-аас олон удаа хэрэглэхгүй (парацетамолын хоногийн дээд тун 1000 мг ба 6 жижиг ууттай тохирно). Эмчилгээний ерөнхий үргэлжлэх хугацаа 3 хоногоос хэтрэхгүй байна. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед бэлдмэлийг 8 цагаас багагүй хугацааны зайтай хэрэглэнэ
Халуун бууруулах, өвдөлт намдаах, хамар битүүрэх болон харшлын шинж тэмдгийг бууруулах
1 жижиг уутанд үйлчлэгч бодис: ацетаминофен 160 мг, аскорбины хүчил 50 мг, хлорфенирамины малеат 1 мг. Туслах бодис бөөрөлзгөний амт оруулагч, сахар. сахарын нунтаг, сахар нимбэгний хүчил, кремнийн хоёрч исэл, усгүй кремнийн хоёрч исэл, натрийн цитрат, эрдэнэшишийн цардуул, титанийн хоёрч исэл, кальцийн фосфат, FD&C улаан № 40 (E129) тус тус агуулагдана.
Толгой өвдөх, ядрах; дотор муухайрах, аюулхай орчим өвдөх: арьсны тууралт, загатнаа, чононхөрвөс, ам хатах, зохирол саажих, шээсний ялгарал саатах, нойрмоглох гаж нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдэнэ. 6 хүртэл насны хүүхэд: бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.





