CityPharm
Вамлосет 10мг/160мг №30 бүрхүүлтэй шахмал
ExclusiveKRKA

Вамлосет 10мг/160мг №30 бүрхүүлтэй шахмал

KRKA-ын албан ёсны бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Олон улсын нэршил: амлодипин + валсартан
  • •Брэнд: KRKA
  • •Жор: Жортой олгоно
  • •Хэлбэр: Шахмал
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 30
  • •Үйлдвэрлэсэн улс: Словени

Тайлбар

Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ

44,000₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

Бага зэргийн шингэнээр даруулж хоолноос хамаарахгүйгээр хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.

Артерийн гипертензи (хавсарсан эмчилгээ шаардлагатай өвчтөн)

амлодипин + валсартан

  • Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.

  • Хөнгөн (Чайлд Пью-ын шалгуураар 5-6 оноо) ба дунд зэргийн (Чайлд Пью-ын шалгуураар 7-9 оноо) явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, цөсний замын бөглөрөлт өвчин, хөнгөн болон дунд зэргийн явцтай бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт (креатининий клиренс 30-50мл/мин), бөөрний артерийн нэг буюу эсвэл 2 талын нарийсал, 1 бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсал, зүрхний архаг дутагдал (NYHA ангиллаар үйл ажиллагааны III-IV зэрэг), цусан дахь калийн хэмжээ ихсэх, цусан дахь натрийн хэмжээ багасах, давс хязгаарласан хоолны дэглэм барьж буй хүмүүс, эргэлдэх цусны хэмжээ багасах (ялангуяа бөөлжих, суулгах), удамшлын судас мэдрэлийн хавантай өвчтөн, эсвэл урьд нь ангиотензины рецепторыг хориглогч бэлдмэлийн эмчилгээний үед хавагнаж байсан өвчтөн зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.

  • Судас өргөсгөх бусад бэлдмэлийг хэрэглэх үеийнхтэй нэгэн адилаар хөнгөн болон дунд зэргийн явтай хоёр хавтаст хавхлагын (митральный) болон гол судасны нарийсалтай өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ.

  • Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үе: Вамлосет бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэж болохгүй.

  • Ангиотензин II-ын рецепторыг хориглогч бэлдмэлийн үйлдлийн механизмыг анхаарч бэлдмэлийг жирэмсний эхний 3 сард хэрэглэх үед урагт эрсдэл үүсэхийг үгүйсгэж болохгүй.

  • Хөхүүл үе Вамлосет бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.

  • Хэрэв бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх шаардлага гарсан бол хөхөөр хооллолтыг зогсооно.

Асуулт, хариулт

Үнэ44,000₮