CityPharm
Дроптоп 10мг/10мг №30

Дроптоп 10мг/10мг №30

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Олон улсын нэршил: Ezetimibe + Rosuvastatin
  • •Жор: Жортой олгоно
  • •Хэлбэр: Шахмал
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 30
  • •Тун хэмжээ: 10мг
  • •Үйлдвэрлэсэн улс: Солонгос
  • •Эрхтэний систем: Хоол боловсруулах, Зүрх судас

Тайлбар

  • Зааврын дагуу хэрэглэнэ

71,450₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

  • Дроптоныг хоол идэхээс үл хамааран өдөрт 1 удаа уудаг. Уг эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эсвэл хэрэглэх үед өвчтөн стандарт холестерин бууруулах хоолны дэглэмтэй байх ба түүнийг үргэлжлүүлэх шаардлагатай. Хувь хүнд тохируулан суурь LDL-ийн хэмжээг эмчилгээний үндсэн зорилго болгох ба өвчтөний хариу урвал зэргийг үндэслэн эмийн тунг хянадаг.
    Анхдагч гиперхолестеринеми
    Дроптоныг 10/5 мг-аас 10/20 мг өдөрт тунгийн хүрээнд хэрэглэж болно. Эмчилгээг эхлэх зохистой тун 10/5 мг өдөрт. БНХ-холестериныг бууруулах шаардлагатай өвчтөнүүдэд тунг ихэсгэж болно.
    Эмчилгээг эхэлсний дараа эсвэл дроптоныг титрэлсний дараа болон өөх тосны хэмжээг 4 долоо хоног ба түүнээс дээш хугацааны дараа тодоройлж тунг тохируулна.
    Хоногийн уух дээд тун 10/20 мг.
    Эзетимибе ба розувастатин хамт хэрэглэж буй тохиолдолд өвчтөний тав тухыг бодолцон Дроптопт шилжүүлэн уулгаж болно.

  • Анхдагч гиперхолестеринеми
    Нийт холестерин (Нийт С), ИНХ-холестерин /(LDL-C) аполипопротеин В (Аро В/, ИНХ бус болон триглицеридийн (TG) хэмжээ ихэссэн үед хоолны дэглэмийн үед нэмэлт эмчилгээ болон анхдагч гиперлипидеми (гэр бүлийн эсвэл гэр бүлийн бус удамшлын гетерозигот) эсвэл холимог анхдагч дислипидемитэй өвчтөнд HDL-ийг ихэсгэх зорилгоор Дроптопыг хэрэглэнэ.
    Гиперхолестеринемийн шалтгаант судас хатуурах өвчний эрсдэл ихэссэн өвчтөнүүдэд өөх тосонд нөлөөлөх бэлдмэлүүд хэрэглэх үед олон эрсдэлт хүчин зүйлсийг тооцох шаардлагатай. Хоолны дэглэм ба эмийн бус нөлөө дангаар зохисгүй хариу өгөх үед өөх тосонд нөлөөлөх бэлдмэлийг ханасан тос ба холестеринтэй хоол хүнсний хамт хэрэглэдэг.
    Уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө бусад дислипидемийн хоёрдогч шалтгаанууд (чихрийн шижин, гипотиройдизм, бөөрний архаг эмгэгүүд, Бага нягтралтай холестерины хэмжээг ихэсгэх бэлдмэлүүд), ИНХ-холестерин бууруулах бусад бэлдмэлүүд [прогестерон, анаболик стероид ба кортикостероид] байгааг тодорхойлон шаардлагатай бол тэдгэрийг эмчилнэ. Өөх тосны үзүүлэлтүүдэд нийт холестерин, БНХ-холестерин, ИНХ-холестерин ба триглицеридууд орно.
    Хэрэв триглицеридын төвшин 400 мг/дл (>4,5 ммол/л) байвал БНХ холестерины концентрацыг ультрацентрофугийн тусламжтай хэмжинэ. Зүрхний титэм судасны цочмог хам шинжээс хамааралтай эмнэлэгт хэвтсэн бол липидийн ерөнхий байдлыг эмнэлэгт хэвтэх үед болон хэвтсэний дараах 24 цагт тодорхойлдог. Уг оношилгоо нь өвчтөнд БНХ холестерин бууруулах эмчилгээг эхлэхэд тус дэмтэй байдаг.

  • Эзетимиб 10.0 мг, Розувастатин кальци 10.4 мг (10 мг розувастатин хэлбэрээр)

1) Уг бэлдмэлийн аль нэг найрлагад хэт мэдрэгшилтэй өвчтөнүүдэд
2) Идэвхтэй элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд болон түүний дотор элэгний трансаминазын төвийн удаан хугацаанд шалтгаангүй ихэссэн өвчтөнүүд хамрагдана. (5. “Ерөнхий болгоомжлол” хэсгийг үзнэ үү)
3) Миопатитай өвчтөн
4) Циклоспоринтой хосолсон эмчилгээтэй өвчтөн
/< 30 ml/min)
6) Жирэмсэн, хөхүүл эмэгтэй болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд (7. “Жирэмсэн ба хөхүүл үе” хэсгийг үзнэ үү)
7) Миопати (Рабдомиолиз үүсэх урьтал байдалтай өвчтөнүүдэд Розувастатин 40 мг хэрэглэх эсрэг заалттай. Дараах хүчин зүйлс үүнд хамааралтай:
Хүнд бөөрний эмгэгүүд (CrCL <30 ml/min)
Гипотироидизм
Хувийн болон гэр бүлийн булчингийн удамшлын эмгэгүүдтэй
Бусад HMG-CoA редуктаза дарангулагч эсвэл фибратад булчин хордсон өмнөх түүхтэй өвчтөнүүд
Архинд донтолт
Сийвэн дэх розувастатины хэмжээ ихсэх боломжтой тохиолдолд.
Ази өвчтөн
Фибратын хамт хэрэглэх
8) Лактоз агуулдаг тул дараах удамшлын эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэхгүй. Үүнд: галактлозд үл тэсвэртэй, Lapp-лактозын дутмагшилтай, глюкоз-галактозын малобсорбци г.м

Асуулт, хариулт

Үнэ71,450₮