
Докси-денк 200мг №8 бүрхүүлтэй шахмал
Denk pharma-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Брэнд: Denk pharma
- •Хэлбэр: Шахмал
Тайлбар
Бактерийн халдварын үед хэрэглэдэг өргөн хүрээний антибиотик.
Ерөнхий мэдээлэл
Докси-Денк 100 бэлдмэлийг тогтмол цагт өглөөний цайны үед эсвэл хооллох үедээ ууж хэрэглэнэ. Хооллох үедээ бэлдмэлийг хэрэглэснээр хоол боловсруулах замын эмгэг илрэх давтамжийг бууруулна. Докси-Денк 100 бэлдмэлийг хангалттай хэмжээний (аяга ус) шингэнээр (сүү, сүүн бүтээгдэхүүнээс бусад) даруулж уух нь улаан хоолойн салст бүрхүүлд шархлаа үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Бэлдмэлийг уухдаа суугаа эсвэл босоо байрлалд байх хэрэгтэй бөгөөд унтахын өмнө хэрэглэж болохгүй. Шахмалыг ууснаас хойш ойролцоогоор 10-15 минутын дараа дахин хангалттай хэмжээний шингэн ууна.
Бэлдмэлийн тун ба эмчилгээний үргэлжлэх хугацааг халдварын хүндрэл болон бусад хүчин зүйлээс хамаарч эмчлэгч эмч шийдвэрлэнэ. Хэрэглэх тун
8-12 насны хүүхдэд:
8-12 насны хүүхдийн цочмог халдварын үед өөр эм хэрэглэх боломжгүй, эмчилгээний үр дүнгүй тохиолдолд доксициклиныг хэрэглэнэ.
Бэлдмэлийн тун эмнэлзүйн байдлаас хамаарна.





