Зилт 75мг №28 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Жор: Жортой олгоно
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 28
- •Үйлдвэрлэсэн улс: Орос
- •Эрхтэний систем: Зүрх судас
Тайлбар
Зилт- нь цус шингэлж, тромбоцитын бөөгнөрлийг саатуулдаг, судасны бөглөрлөөс урьдчилан сэргийлэх зориулалттай жортой эм юм.
Ерөнхий мэдээлэл
Клопидогрелыг хоолноос хамааралгүйгээр хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.
CYP2C19 изоферментийн идэвх хэвийн насанд хүрэгсэд ба өндөр настай хүмүүс:
Зүрхний булчингийн шигдээс, цус хомсролын цус харвалт, оношлогдсон захын артерийн судасны бөглөрөлт өвчин:
Зилт® бэлдмэлийг 75мг тунгаар (1 шахмал) хоногт 1 удаа хэрэглэнэ.
ST сегмент нь өргөгдөөгүй титэм судасны цочмог хам шинж (тогтворгүй зүрхний бах эсвэл Q шүдгүй зүрхний булчингийн шигдээс):
Зилт® бэлдмэлийн эмчилгээг 1 удаагийн ачааллын тунгаар (300мг) хэрэглэж эхлэх ба дараа нь 75мг тунгаар хоногт 1 удаа (ацетилсалицилын хүчлийг хоногт 75-325мг тунгаар хамт) хэрэглэн үргэлжлүүлнэ. Ацетилсалицилын хүчлийг илүү өндөр тунгаар хэрэглэсэнтэй холбоотойгоор цус алдах эрсдэл нэмэгддэг тул ацетилсалицилын хүчлийн тунг 100мг-с хэтрүүлж болохгүй.
Эмчилгээний хамгийн дээд эерэг нөлөө эмчилгээний 3 дахь сард ажиглагдана. Эмчилгээний хамгийн тохиромжтой үргэлжлэх хугацаа энэ заалтын үед тусгайлан тогтоогдоогүй. Эмнэл зүйн судалгааны үр дүнгээр ST сегмент нь өргөгдөөгүй титэм судасны цочмог хам шинж үүссэний дараа клопидогрелыг 12 сар хүртэл хугацаагаар хэрэглэдэг болох нь тогтоогдсон.
Бүлэн хайлуулах эмийн эмчилгээ явуулах боломжтой болон эмийн эмчилгээний үеийн ST сегмент нь өргөгдсөн титэм судасны цочмог хам шинж (зүрхний булчингийн цочмог шигдээс), ацетилсалицилын хүчилтэй хамт хэрэглэнэ:
Зилт® бэлдмэлийг 75мг тунгаар (1 шахмал) хоногт 1 удаа хэрэглэх бөгөөд эхлээд ачааллын тунгаар (300мг) ацетилсалицилын хүчилтэй хамт бүлэн хайлуулах эмтэй хавсарч эсвэл бүлэн хайлуулах эмгүйгээр хэрэглэнэ. 75-с дээш насны өвчтөнд Зилт® бэлдмэлийн эмчилгээг ачааллын тунгүйгээр хэрэглэнэ.
Хавсарсан эмчилгээг өвчний шинж тэмдэг илэрсний дараа аль болох түргэн эхлэх ба дор хаяж 4 долоо хоног үргэлжлүүлнэ. Клопидогрел болон ацетилсалицилын хүчлийг эдгээр өвчтөнд 4 долоо хоногоос удаан хугацаагаар хавсарч хэрэглэсэн эмчилгээний үр дүн судлагдаагүй.
Тосгуурын фибрилляци (мерцательный аритми):
Зилт® бэлдмэлийг 75мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Клопидогрелтэй хамт ацетилсалицилын хүчлийн эмчилгээг эхлүүлэх ба цаашдаа хоногт 75-100мг тунгаар үргэлжлүүлнэ.
Хэрэв өвчтөн бэлдмэлийн ээлжит тунг мартаж өнгөрөөвөл:
Хэрэв бэлдмэлийн ээлжит тунг мартаж өнгөрөөснөөс хойш 12 цагаас бага хугацаа өнгөрсөн байвал Зилт® бэлдмэлийн мартаж өнгөрөөсөн тунг яаралтай хэрэглэнэ. Дараа нь дараагийн тунг ердийн хугацаанд нь хэрэглэнэ.
Хэрэв бэлдмэлийн ээлжит тунг мартаж өнгөрөөснөөс хойш 12 цагаас дээш хугацаа өнгөрсөн байвал өвчтөн дараагийн тунг ердийн хугацаанд нь хэрэглэнэ. Тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
CYP2C19 изоферментийн үйл ажиллагааны идэвх удамшлын шалтгаантай багассан насанд хүрэгсэд болон өндөр настай өвчтөн:
CYP2C19 изоферментийн идэвх бага байх нь клопидогрелын тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулах үйлдлийг багасгана.
CYP2C19 изоферментийн идэвх бага өвчтөнд Зилт® бэлдмэлийг илүү өндөр тунгаар (600мг ачааллын тунгаар, дараа нь 150мг-р хоногт 1 удаа) хэрэглэх үед клопидогрелын тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах үйлдэл ихэсдэг (“фармакокинетик” гэсэн хэсгийг үз). Гэвч CYP2C19 изоферментийн идэвх удамшлын шалтгаантай багассаны улмаас бэлдмэлийн метаболизм нь суларсан өвчтөнд зориулсан тунгийн тохиромжтой дэглэм эмнэл зүйн судалгаагаар одоог хүртэл тогтоогдоогүй.





