
Кавинтон 10мг/2мл №10 тарилгын уусмал
Gedeon-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: 5 мг винпоцетин
- •Брэнд: Gedeon
- •Жор: Жортой олгоно
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 10
- •Үйлдвэрлэсэн улс: Унгар
Тайлбар
Тархины цусан хангамжийг сайжруулах бэлдмэл
Ерөнхий мэдээлэл
Цус харвалтын дараах үе Түр зуурын ишемийн атак, Судасны гаралтай деменаци, Хэсгийн цусан хангамжийн дутагдал, Тархины судасны артеросклероз, Хараа болон сонсголын өөрчлөлт , Чих шуугих, толгой эргэх
Эхний өдөр 20мг кавинтоныг 500мл физилогийн уусмалд найруулж судсаар аажим дуслаар хийнэ.
Дараа өдөр нь 25, 30, 40, 50мг хүртэл өдөр бүр аажим нэмж 5-7хоног судсаар тарина.
Цаашид 10мг-аар өдөрт 3удаа 3 сарын турш ууна
Мэдрэл судлал: тархины цусан хангамжийн дутагдлын янз бүрийн хэлбэр, тархины цус харвалтын дараах байдал/инсульт, тархины суурийн артерийн дутагдал, судасны гаралтай тэнэгрэл, тархины судасны хатуурал, гэмтлийн дараах болон артерийн даралт ихсэлтийн үеийн энцефалопатийн үед хэрэглэнэ. Тархины цусан хангамжийн дутагдлын үед илрэх мэдрэл, сэтгэцийн өөрчлөлтийг бууруулж багасгадаг.
Нүд судлал: нүдний судаслаг болон торлог бүрхэвчийн архаг эмгэгийн үед хэрэглэнэ (хориодеит, тромбоз, төвийн артерийн судас болон торлогийн судасны бөглөрөлт).
Чих судлал: цочмог судасны эмгэг сууринд үүссэн хөгшрөлтийн дүлийрэлт, эмийн гаралтай хордлого болон бие даасан эсвэл шуугианы нөлөөнд үүссэн гэмтэл, Меньерийн өвчин, чих шуугих.
Винпоцетин 10мг/2мл
Тухайн эмийн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй Чихрийн шижин өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.





