CityPharm
Лориста 50мг №28 шахмал

Лориста 50мг №28 шахмал

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • Нөөц: Үлдэгдэлтэй
  • Жор: Жортой олгоно
  • Хэлбэр: Шахмал
  • Хайрцаг дахь тоо ширхэг: 28
  • Тун хэмжээ: 50мг
  • Үйлдвэрлэсэн улс: Словени

Тайлбар

Эмчийн заавраар 1 шахмалыг өдөрт 1 удаа, тогтсон цагт, хоолноос үл хамааран усаар даруулж хэрэглэнэ.

18,500₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

Насанд хүрэгчдийн даралт ихсэлтэд:

✅ Эхлэх тун 1 шахмал буюу 50 мг, өдөрт 1 удаа.

⚠️ Шаардлагатай үед эмчийн заавраар тунг 100 мг хүртэл нэмэгдүүлэн хэрэглэнэ.

Зүрхний архаг дутагдалд:

⚠️ Эмчилгээг 12.5 мг-аас эхэлж, эмчийн заавраар долоо хоногийн зайтай тунг нэмэгдүүлнэ. Лориста 50 мг-ийг тун нэмэгдүүлэх шатанд болон барих эмчилгээнд хэрэглэнэ.

6–18 насны даралт ихсэлтэд:

  • 20–50 кг жинтэй бол 25 мг-ийг өдөрт 1 удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед эмчийн заавраар 50 мг хүртэл нэмэгдүүлэн хэрэглэнэ.

  • 50 кг-аас дээш жинтэй бол 1 шахмалыг өдөрт 1 удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед эмчийн заавраар 100 мг хүртэл нэмэгдүүлэн хэрэглэнэ.

✅ Тогтсон цагт, хоолноос үл хамааран усаар даруулж хэрэглэнэ.

Лориста 50 мг шахмалын ховил нь тэнцүү тун гаргах зориулалтгүй. Тунг тохируулах зорилгоор хуваахыг хориглоно.

❌ Тунг дур мэдэн нэмэгдүүлэхийг хориглоно.

❌ Алгассан тунг нөхөх зорилгоор давхар тун хэрэглэхийг хориглоно.

Үнэ18,500₮