
Метформин денк 850 мг №120 бүрхүүлтэй шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 120
- •Тун хэмжээ: 850мг
- •Үйлдвэрлэсэн улс: Герман
Тайлбар
Тунг цусан дахь сахарын үзүүлэлт болон бөөрний үйл ажиллагаанд тохируулан эмчийн заавраар хоолны үед эсвэл хоолны дараа усаар даруулж хэрэглэнэ.
Ерөнхий мэдээлэл
✅ Насанд хүрэгчдийн эхлэх тун нь 1 шахмалыг өдөрт 2–3 удаа байна.
✅ Тунг эмчилгээ эхэлснээс 10–15 хоногийн дараа цусан дахь сахарын үзүүлэлтэд тохируулан эмч өөрчилнө.
✅ Тунг аажмаар нэмэгдүүлэх нь ходоод, гэдэсний гаж нөлөөг багасгана.
✅ 10-аас дээш насны хүүхэд, өсвөр насныхны эхлэх тун нь 1 шахмалыг өдөрт 1 удаа байна.
✅ Хоолны үед эсвэл хоолны дараа усаар даруулж хэрэглэнэ.
✅ Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа бол өглөө, орой; өдөрт 3 удаа хэрэглэж байгаа бол өглөө, өдөр, орой хэрэглэнэ.
⚠️ Насанд хүрэгчдийн хоногийн дээд тун 3000 мг бөгөөд 3 хувааж хэрэглэнэ.
⚠️ 10-аас дээш насны хүүхэд, өсвөр насныхны хоногийн дээд тун 2000 мг бөгөөд 2–3 хувааж хэрэглэнэ.
⚠️ Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тунг эмч багасгана.
⚠️ Тунгаа мартсан бол дараагийн тунг тогтсон цагт хэрэглэнэ.
❌ Давхар тун хэрэглэхгүй.
❌ Тунг нэмэгдүүлэн хэрэглэхгүй.





