
Метформин денк 1000мг №30 бүрхүүлтэй шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: Метформин
- •Жор: Жортой олгоно
- •Үйлдвэрлэсэн улс: Герман
Ерөнхий мэдээлэл
Метформин Денк 1000 нь цусан дахь сахрын хэмжээг багасгах үйлдэлтэй бэлдмэл бөгөөд 2 хэлбэрийн чихрийн шижин, ялангуяа илүүдэл жинтэй өвчтөнд хоолны дэглэм барих болон биеийн хүчний дасгал нь дангаараа цусан дахь сахрын хэмжээг хангалттай хянаж чадахгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд: Метформин Денк 1000 бэлдмэлийг дангаар нь болон инсулин хийгээд чихрийн шижингийн эсрэг ууж хэрэглэдэг бусад бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болно.
10-с дээш насны хүүхэд ба өсвөр үеийнхэнд: Метформин Денк 1000 бэлдмэлийг дангаар нь болон инсулинтай хавсарч хэрэглэж болно.
Метформин Денк 1000-ийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Тунг эмч цусан дахь сахарын хэмжээнээс хамааран хүн бүрт тохируулан тогтооно. Шахмалыг хооллох үед эсвэл хоолны дараа хангалттай шингэнээр даруулж бүтнээр нь залгиж ууна. Хэрэв өдөрт 2 ба түүнээс дээш шахмал хэрэглэх бол тунг өдөрт жигд хувааж, өглөө болон оройн хоолны үеэр хэрэглэнэ.
Метформин 1000мг
Метформин Денк бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та өөрийн эмч, эм зүйчтэйгээ ярилцана уу.





