
Ноофен 100мг №15 Уусдаг нунтаг
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Усанд уусдаг
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 15
- •Тун хэмжээ: 100мг
Тайлбар
эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү.
Ерөнхий мэдээлэл
Ноофен бэлдмэлийг үргэлж энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв танд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмчдээ хандаж асууж шалгах хэрэгтэй.
Жижиг уутан дахь агууламжийг хагас аяга бүлээн усанд уусгаад хоолны дараа ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд
Астенийн болон түгшүүрэлт - неврозын байдал
500мг тунгаар хоногт 1-3 удаа хэрэглэнэ. Хоногийн тунг шаардлагатай тохиолдолд 2,5г хүртэл ихэсгэж болно. Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 4-6 долоо хоног хүртэл хугацаагаар уртасгаж болно.
Меньерийн өвчний сэдрэлийн үед болон халдварын шалтгаантай тэнцвэрийн аппаратын үйл ажиллагааны алдагдлын үед:
500мг тунгаар хоногт 4 удаа 5-7 өдрийн турш хэрэглэнэ.
Тэнцвэрийн алдагдал багасах үед 500мг тунгаар хоногт 2-3 удаа 5-7 өдрийн турш хэрэглэн эмчилгээг үргэлжлүүлнэ.
Дараа нь 500мг тунгаар хоногт 1 удаа дахин 5 өдөр хэрэглэнэ.
Хөнгөн явцтай өвчний үед хоногт 500мг тунгаар 5-7 өдөр хэрэглэнэ.
Судасны ба гэмтлийн шалтгаантай тэнцвэрийн аппаратын алдагдлын улмаас үүссэн толгой эргэх шинжээс сэргийлэхийн тулд 500мг тунгаар хоногт 1-2 удаа 12 өдрийн турш хэрэглэнэ.
Ноофен нь түгшүүрэл, тайван бус байдал, айдас зэргийг багасгах, нойрсолтыг сайжруулах, нистагмын (нүдний алимны түргэн, хэмнэлтэй хөдөлгөөн) далд хугацааг уртасгах ба түүний үргэлжлэх хугацаа болон илрэлийг бууруулах үйлдэл үзүүлдэг бэлдмэл.
Ноофен нь түүнчлэн толгой өвдөх, толгой хүндрэх мэдрэмж, нойрны хямрал, цочромтгой байдал, сэтгэл хөдлөл хувирамтгай (тогтворгүй) байдал зэрэг астенийн (биеийн хүчний болон оюун ухааны сульдал, ерөнхий сульдал) шинж тэмдэг болон илрэлийг багасгана. оюун ухааны ажлын чадварыг нэмэгдүүлнэ.
Бэлдмэл анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолт, урвалын хурд ба нарийвчлал зэргийг сайжруулдаг.
Ноофен бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ:
Астенийн ба түгшүүрэлт - неврозын байдлын (түгшүүрэл, тайван бус байдал, айдас) эмчилгээнд; өндөр настай өвчтөний нойргүйдэл ба шөнийн түгшүүрлийн эмчилгээнд; мэс заслын өмнөх стрессээс сэргийлэх зорилгоор;
Хүүхдэд – ээрүү ба татвалзах эмгэгийн эмчилгээ
Меньерийн өвчин (дотор чихний эмгэг) эсвэл янз бүрийн шалтгаантай тэнцвэрийн аппаратын үйл ажиллагааны алдагдалтай холбоотой толгой эргэх шинжийн эмчилгээ
Кинетозоос сэргийлэх (усан онгоц эсвэл онгоц зэрэг хөдөлгөөнт обьектын байрлалаас үүдэлтэй тэнцвэрийн эмгэг болон дотор муухайрах, бөөлжих, тамирдах зэрэг шинжээр илэрдэг өвөрмөц байдал)
Согтууруулах ундааны (хамаарлын) үгүйлэх хам шинжийн бүрдэл эмчилгээнд туслах эм болгон хэрэглэнэ.
Ноофен бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй
Хэрэв та фенибут эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсэгт жагсаасан) харшилтай бол
Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол
Хэрэв та фенилкетонуритай бол (зөвхөн Ноофен 500мг ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтагт хамаарна)
3-аас доош насны хүүхэд





