
Тресиба Флексточ 100мл-3мл №5 тарилгын уусмал
Novo nordisk-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: Инсулин деглудек
- •Брэнд: Novo nordisk
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Тарилгын уусмал
- •Үйлдвэрлэсэн улс: Дани
- •Эрхтэний систем: Чихрийн шижин
Тайлбар
Чихрийн шижингийн үед цусан дахь сахарын хэмжээг хянах удаан үйлчилгээтэй инсулин. Арьсан дор өдөрт 1 удаа хэрэглэнэ.
Ерөнхий мэдээлэл
Арьсан дор өдөрт 1 удаа, эмчийн тогтоосон тунгаар тарина. Хэвлий, гуя эсвэл дээд гарын хэсэгт тарьж болох бөгөөд тарилгын хэсгийг тогтмол сольж хэрэглэнэ. Тунг өөрөө өөрчлөх, эмчилгээг таслахгүй.
Инсулин деглудек нь биеийн өөрийн инсулины үйлдлийг орлож, цусан дахь глюкозыг эсүүдэд нэвтрүүлэхэд тусалж, сахарын хэмжээг бууруулна. Флексточ нь урьдчилан дүүргэсэн, нэг удаагийн хэрэглээний инсулины үзэг бөгөөд 1 мл тутамд 100 нэгж инсулин деглудек агуулна. Нэг үзэг нь 3 мл буюу 300 нэгж инсулинтай.
Инсулин деглудек 100мл-3мл. Үйлчлэгч бодис нь инсулин деглудек 100 ЕД/мл. Туслах бодист глицерол, фенол, метакрезол, цайрын ацетат, давсны хүчил/натрийн гидроксид болон тарилгын ус орно.
Хамгийн түгээмэл эрсдэл нь цусан дахь сахарын хэмжээ хэт буурах буюу гипогликеми юм. Хөлрөх, чичрэх, өлсөх, толгой эргэх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрч болно. Инсулины тунг эмчийн зааваргүйгээр өөрчлөхгүй. Үзгийг бусад хүнтэй хуваалцаж хэрэглэхгүй бөгөөд хөлдөөж болохгүй.





