CityPharm
Глимепирид-денк 3мг №30 шахмал

Глимепирид-денк 3мг №30 шахмал

Denk pharma-ын албан ёсны бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Брэнд: Denk pharma
  • •Жор: Жортой олгоно
  • •Хэлбэр: Шахмал
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 30
  • •Үйлдвэрлэсэн улс: Герман
  • •Эрхтэний систем: Чихрийн шижин

Тайлбар

Глимепирид агуулсан, цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлчилгээтэй эм. 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээнд хоолны дэглэм, хөдөлгөөн дангаараа хангалтгүй үед хэрэглэнэ.

27,000₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

  • Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

  • Ихэвчлэн өдөрт 1 удаа, өглөөний хоолны өмнө эсвэл эхний үндсэн хоолтой хамт ууна.

  • Шахмалыг бага хэмжээний усаар бүхлээр нь залгина.

  • Тунг цусан дахь сахарын үзүүлэлтэд үндэслэн эмч тогтооно. Эмчийн зааваргүйгээр тунг нэмэгдүүлэх, бууруулахгүй.

  • Үндсэн идэвхтэй найрлага: Глимепирид — 3 мг / 1 шахмалд

  • Туслах бодис: Лактоз моногидрат, эрдэнэ шишийн цардуул, натрийн цардуулын гликолат, повидон, полисорбат 80, шар төмрийн исэл, тальк, магнийн стеарат.

  • Цусан дахь сахар хэт буурах (гипогликеми) эрсдэлтэй.

  • Хоол алгасах, архи хэрэглэх, хэт их дасгал хийх үед гипогликеми үүсэх эрсдэл нэмэгдэж болно.

  • Чихрийн шижингийн эмчилгээний үед цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянана.

  • Лактоз агуулдаг тул лактоз үл тэвчих эмгэгтэй бол эмч, эм зүйчтэй зөвлөнө.

  • Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхээс өмнө эмчтэй заавал зөвлөнө.

  • Жороор олгох эм.

Асуулт, хариулт

Үнэ27,000₮