
Фенкарол 50мг №15 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: Хифенадин
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 15
- •Тун хэмжээ: 50мг
- •Үйлдвэрлэсэн улс: Орос
Тайлбар
Гистамины эсрэг (харшлын эмчилгээнд хэрэглэдэг эм) Квифенадин нь өвөрмөц үйлдлийн механизмтай бөгөөд гистамины эсрэг бусад эмийн эмчилгээнд үр дүнгүй байгаа өвчтөнд идэвхтэй үйлчилнэ.
Ерөнхий мэдээлэл
Энэхүү бэлдмэлийг зөвхөн уг зааварт бичсэн удирдамж, эсвэл эмч болон эм зүйч танд зөвлөсөний дагуу хэрэглэх хэрэгтэй. Хэрэв танд эргэлзээтэй байвал эмч болон эм зүйчтэйгээ зөвлөөрэй.
Фенкаролыг шууд хоолны дараа хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд тун нь 25-50мг, өдөрт 2-4 удаа хэрэглэнэ. Хоногийн хамгийн дээд тун 200мг байна.
Өсвөр үеийнхэнд (12-18 насны) тун нь 25мг, өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-20 өдөр байна. хэрэв шаардлагатай бол ээлж эмчилгээг давтаж болно.
Хэрэв 25мг тун шаардлагатай бол Фенкарол бэлдмэлийн 25мг-тай шахмалыг хэрэглэх нь зүйтэй.
Хэрэв энэ эмийн бэлдмэлийн үйлчлэл дэндүү хүчтэй, эсвэл хэт сул юм шиг санагдвал та эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаарай.
Ургамлын харшил, цочмог болон архаг чонон хөрвөс (загатнаат улайлт), харшлын ринит (хамар битүүрэх), харшлын конъюктивит (зовхины дотор талд нүдний салстын үрэвсэл), судаслаг хаван (ам, хэл, уруул, залгиур хавагнаснаас амьсгалах болон залгихад хүндрэлтэй болох), арьсны гэмтэл (дерматоз, экзем, нейродерматит), арьсны загатнаа, хүнс болон эмийн гаралтай харшлын урвалуудыг эмчлэхэд хэрэглэнэ. Энэ эм нь антигистамин (харшлын урвалыг эмчлэхэд хэрэглэдэг эм) гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаарах Хифенадин гидрохлорид (цаашид Хифенадин гэх) агуулдаг. Хифенадин нь өвөрмөц үйлдлийн механизмтай бөгөөд бусад антигистаминуудад хариу үйлдэл үзүүлхгүй өвчтөнүүдэд үр дүнтэй байдаг. Хифенадин нь төв мэдрэлийн системийг дарангуйлдаггүй боловч ховор тохиолдолд бага зэргийн тайвшруулах нөлөө үзүүлдэг.
Идэвхитэй үйлчлэгч бодис нь квифенадины гидрохлорид юм.
Нэг шахмал бүрт 50мг квифенадины гидрохлорид агуулагдана.
- Бусад туслах бодис нь төмсний цардуул, Сахароз, желатинжуулсан цардуул, кальцийн стеарат байдаг.
Хэрэв та квифенадин болон энэ эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд харшилтай бол
- Жирэмсний эхний гурван сардаа байгаа (жирэмсний бусад саруудад ч гэсэн энэ бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй),
- Хэрэв та хөхүүл хүүхэдтэй бол.





