
Валидол 60мг №6 шахмал
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: Levomenthol solution in menthyl isovalerate
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
Тайлбар
Зааврын дагуу хэрэглэнэ
Ерөнхий мэдээлэл
Хоололтоос хамааралгүйгээр хэрэглэнэ.
Валидолыг хэлэн дор тавьж хэрэглэдэг.
Шахмалыг хэлэн дороо бүрэн уустал нь барьж байх хэрэгтэй.
1 шахамлаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
Валидолыг хоногт хэрэглэх хугацаа болон эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.
Хэрэглэснээс хойш 5 минутын хугацаанд эмчилгээний хангалттай үр дүнгүй байгаа тохиолдолд эмчид хандан өөр эмчилгээ заалгана.
Үйл ажиллагааны гаралтайгаар зүрхээр өвдөх, мэдрэлийн ядаргаа, мөн түүнчлэн агаар ба далайгаар явахад бөөлжилтийн эсрэг хэрэглэнэ.
Төв мэдрэлийн системийг тайвшруулах, мэдрэх мэдрэлийн төгсгөлийг цочроосны улмаас рефлексийн замаар зүрхний титэм судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ.
Ментил изовалерат дахь левоментолын уусмал /валидол/ 60мг.
Туслах бодист шахмалын массыг 1.223 г болтол шаардагдах хэмжээгээр агуулагдана.
Сахархоз / сахар/, кальцийн стеарат
Уг бэлдмэлийн найрлганад буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй болон сахароз, изомальтазын дутмагшилтай фруктозт мэдрэг, глюкоз галактозын шимэгдэлтийн дутмагшилт эмгэгтэй болон 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.
Чихрийн шижинтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай (бэлдмэл сахар агуулдаг).





