
Паракейр 125мг/5мл 100мл хөвмөл Зинт
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Хэлбэр: Сироп
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 1
- •Үйлдвэрлэсэн улс: Хятад
Тайлбар
ПараКейр нь өөрөөр ацетаминофен хэмээн өргөнөөр нэрлэгддэг парацетамол буюу ацетил-пара-амино-фенол агуулна. Энэ нь өвдөлтийн эсрэг бэлдмэл бөгөөд өвдөлт болон халууралтыг намдаадаг.
Ерөнхий мэдээлэл
ПараКейр хөвмөлийг хоолтой эсвэл өлөн үед ууж болно. ПараКейр хөвмөлийг ууж хэрэглэнэ. Хэрэв нарийн учир байгаа бол эмчлэгч эмчээсээ тодруулна уу. Уухын өмнө савыг сэгсэрнэ.
Хэрэглэх тун:
2-3 сартай хүүхэд:
• 2,5 мл-ээр нэг удаа. Хэрэв шаардлагатай бол дараагийн тунг 3-6 цагийн дараа уулгана.
3-6 сартай хүүхэд:
• 2,5 мл-ээр өдөрт 4 удаа
6-24 сартай хүүхэд:
• 5 мл-ээр өдөрт 4 удаа
2-4 настай хүүхэд:
• 7,5 мл-ээр өдөрт 4 удаа
4-8 настай хүүхэд:
• 10 мл-ээр өдөрт 4 удаа
8-10 настай хүүхэд:
• 15 мл-ээр өдөрт 4 удаа
10-12 настай хүүхэд:
• 20 мл-ээр өдөрт 4 удаа
24 цагт 4-өөс олон тун өгөхгүй. Эмч зөвлөөгүй бол 3 хоногоос удаан уулгахгүй.




