CityPharm
Паракейр 500мг №100 капсул

Паракейр 500мг №100 капсул

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Хэлбэр: Капсул
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 100
  • •Тун хэмжээ: 500мг
  • •Үйлдвэрлэсэн улс: Хятад

Тайлбар

ПараКейр нь өвдөлтийн үед үүсдэг гормоныг дарангуйлах үйлдэлтэй.

50,000₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

ПараКейр капсулыг хоолтой эсвэл өлөн үед ууж болно. ПараКейр капсулыг 1 аяга усаар даруулж ууна. Хэрэв нарийн учир байгаа бол эмчлэгч эмчээсээ тодруулна уу.

Хэрэглэх тун:

Хүүхэд: Хоногийн хэрэглэх тун нь биеийн жингээс хамаарах бөгөөд дунджаар 60 мг/кг/хоног тунг 4-6 удаа хуваах ба өөрөөр хэлбэл 6 цаг тутамд 15 мг/кг эсвэл 4 цаг тутам 10 мг/кг байна.

• 33-40 кг жинтэй (10-12 настай) хүүхдэд: 1 удаадаа 1 капсул, шаардлагатай бол 6 цагийн дараа давтах, хоногт дээд тал нь 4 капсул.

• 41-49 кг жинтэй (12-15 настай) хүүхдэд: нэг удаадаа 1 капсул (500 мг), шаардлагатай бол 4-6 цагийн дараа давтах, хоногт дээд тал нь 5 капсул.

• 50 кг ба түүнээс дээш жинтэй (15-аас дээш насанд) өсвөр үеийнхэн: 1 удаадаа 1 капсул, шаардлагатай бол 4 цагийн дараа давтах, хоногт дээд тал нь 6 капсул

33 кг-аас бага жинтэй (9 нас хүрээгүй) хүүхдэд боломжит бусад хэлбэрээр илүү тохиромжтой.

Насанд хүрэгсэд: Ердийн тун: 1-2 капсулыг шаардлагатай үед 4-6 цаг тутамд. Насанд хүрэгсдийн хоногийн дээд тун 4000 мг. Хоногт 8-аас илүү капсул ууж болохгүй.

ПараКейр нь өөрөөр ацетаминофен хэмээн өргөнөөр нэрлэгддэг парацетамол буюу ацетил-пара-амино-фенол агуулна. Энэ нь өвдөлтийн эсрэг бэлдмэл бөгөөд өвдөлт болон халууралтыг намдаадаг. ПараКейр нь өвдөлтийн үед үүсдэг гормоныг дарангуйлах үйлдэлтэй. Түүнчлэн тархинд байх дулаан зохицуулгын төвд нөлөөлж халууныг буулгана. Опоидын бүлгийн бэлдмэлтэй хавсруулан хэрэглэж парацетамолоор хорт хавдрын болон хагалгааны дараах хүчтэй өвдөлтийг намдааж болно.

ПараКейр капсулыг толгойн өвдөлт, мигрень, хүчдэлийн толгойн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, невралги (мэдрэлийн судлын хүчтэй өвдөлт), нуруу, шүд, хоолой, сарын тэмдгийн өвдөлт, булгаралт, суналт, үений өвдөлт, ишиалги (бүсэлхий хуруу ба хөл рүү дамжсан өвдөлт), лумбаго (нурууны өвдөлт), фиброзит (булчин болон холбогч эдийн өвдөлт), булчин шархирах болон өвдөх, үе хавдах ба хөших, томуу, аливаа халууралт болон ханиадны үед халуурахад хэрэглэнэ.

Үүнийг бас хүнд биш артритийн өвдөлтийг намдаах шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэж болно.

Капсул бүрт 500 мг Парацетамол агуулагдана.


ПараКейрийг хэрэглэж болохгүй заалтууд:

• Та парацетамолд харшилтай бол

• Та парацетамол агуулсан өөр бэлдмэл хэрэглэж байгаа бол

• Та 10 нас хүрээгүй бол

Та дараах (аливаа) эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол ПараКейр уухаасаа өмнө эмчлэгч эмчээсээ асууна уу:

• Варфарин болон К аминдэмийн бусад антагонистууд

• Барбитуратууд

• Спиртийн ундаа

• Фенитоин

• Изониазид

• Иматинид

• Ламотрижин

• Фенилэфрин

• Пробенецид

• Хлорамфеникол

• Метоклопрамид

• Домперидон

• Холестирамин

Хэрвээ та архины шалтгаант элэгний хатууралгүй архаг үрэвсэл зэрэг элэг, бөөрний өвчтэй бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү.

Асуулт, хариулт

Үнэ50,000₮