CityPharm
Воксабан 20мг №28 шахмал

Воксабан 20мг №28 шахмал

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • •Нөөц: Үлдэгдэлтэй
  • •Олон улсын нэршил: Rivaroxaban
  • •Хэлбэр: Шахмал
  • •Хайрцаг дахь тоо ширхэг: 28
  • •Тун хэмжээ: 20мг
  • •Эрхтэний систем: Зүрх судас

Тайлбар

  • Зааврын дагуу хэрэглэнэ

73,500₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

  • Насанд хүрэгчид
    Ууж хэрэглэнэ
    Ксарелто® бэлдмэлийг хооллож байхдаа хэрэглэнэ.
    Тунг бууруулах зорилгоор Ксарелто® бэлдмэлийг хувааж хэрэглэхгүй.
    Шахмалыг буталж хэрэглэх
    Хэрэв өвчтөн шахмалыг бүхлээр нь залгих чадваргүй бол шахмалыг усанд уусгаж эсвэл шингэн хоолонд буюу зутан шөл эсвэл алимны нухаштай хамт уулгаж дараа нь шууд хооллоно.Насанд хүрэгчдийг тархины цус харвалт болон системийн эмболигоос урьдчилан сэргийлэх
    Зөвлөх тун хоногт өдөрт 20 мг (1 шахмал) 1 удаа өдөр бүр хэрэглэнэ, энэ нь зөвлөх хамгийн дээд тун болно. Тархины цус харвалт, системийн эмболигоос урьдчилан сэргийлэх үр ашиг нь цус алдах эрсдэлээс давуу тохиолдолд Ксарелто® бэлдмэлийн эмчилгээг урт хугацаагаар үргэлжлүүлнэ.
    Бэлдмэлийн ээлжит тунг мартаж өнгөрөөсөн бол Ксарелто® бэлдмэлийг санасан даруй уух ба дараагийн өдрүүдэд бэлдмэлийг зөвлөсөн дэглэмийн дагуу үргэлжлүүлэн хэрэглэнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэхгүй.
    Гүнийн венийн судасны тромбоз (ГВТ) ба уушгины артерийн тромбэмболийн (УАТЭ) эмчилгээ, гүнийн венийн судасны тромбоз (ГВТ) ба уушгины артерийн тромбэмболи (УАТЭ) дахихаас урьдчилан сэргийлэх эмчилгээ
    Гүнийн венийн судасны цочмог тромбоз эсвэл уушгины артерийн тромбэмболийн эмчилгээг эхлэх болон өвчин дахихаас сэргийлэхэд зөвлөх тун эхний 3 долоо хоногт 15 мг хоногт 2 удаа, цаашид эмчилгээ болон дахихаас урьдчилан сэргийлэхэд үргэлжлүүлэх тун 20 мг хоногт 1 удаа.
    Түр зуурын өндөр эрсдэлт хүчин зүйлээр (жишээлбэл, хийгдээд удаагүй том хагалгаа эсвэл гэмтэл) өдөөгдсөн гүнийн венийн судасны тромбоз эсвэл уушгины артерийн тромбэмболийн үед богино хугацааны (багадаа 3 сар) эмчилгээ хийх талаар авч үзэх хэрэгтэй. Түр зуурын өндөр эрсдэлт хүчин зүйлтэй холбоогүй өөр хүчин зүйлээр өдөөгдсөн гүнийн венийн судасны тромбоз эсвэл уушгины артерийн тромбэмболи, аливаа хүчин зүйлээр өдөөгдөөгүй гүнийн венийн судасны тромбоз эсвэл уушгины артерийн тромбэмболи эсвэл эдгээр нь дахисан гэх асуумжтай өвчтөнд илүү урт хугацааны эмчилгээний талаар авч үзэх хэрэгтэй.
    Гүнийн венийн судасны тромбоз эсвэл уушгины артерийн тромбэмболи дахихаас урьдчилан сэргийлэх эмчилгээний (гүнийн венийн судасны тромбоз эсвэл уушгины артерийн тромбэмболийн эмчилгээ багадаа 6 сар хийлгэсний дараа) заалттай өвчтөнд зөвлөх тун хоногт 10 мг нэг удаа.
    Дагалдах хүндэрсэн өвчинтэй эсвэл гүнийн венийн судасны тромбоз эсвэл уушгины артерийн тромбэмболи дахисан зэрэг гүнийн венийн судасны тромбоз эсвэл уушгины артерийн тромбэмболи үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд урьдчилан сэргийлэх тун Ксарелто® 10 мг өдөрт нэг удаа урт хугацаанд хэрэлэсэн бол Ксарелто® 20 мг өдөрт нэг удаа хэрэглэх талаар анхаарч үзэх хэрэгтэй.
    Цус алдах эрсдэлийн үр ашиг-эрсдэлийг сайтар үнэлсний дараа эмчилгээ үргэлжлэх хугацаа ба тунг хувь хүний онцлогт тохируулан тогтооно.

  • Ксарелто® өөрийн үйлдлийн механизмаар цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдэд (протромбины хугацаа, хэсэгчлэн идэвхжүүлсэн тромбопластины хугацаа, HepTest) нөлөөлнө.

  • идэвхтэй үйлчлэгч бодис – микрон нэгжид жижгэлсэн ривароксабан 20 мг,
    Туслах бодис: бичил таст целлюлоз, натрийн кроскармеллоз, гипромеллоз 5 сР (гидроксипропилметилцеллюлоз 2910), лактоз моногидрат, Магнийн стеарат, натрийн лаурилсульфат,
    шахмалын бүрхүүл: төмрийн (ІІІ) исэл улаан (Е 172), гипромеллоз 5 сР (гидроксипропилметилцеллюлоз 2910), макрогол 3350 (полиэтиленгликоль (3350)), титаны диоксид (Е 171).

  • бэлдмэлийн найрлага дахь идэвхтэй бодис болон аль нэг туслах бодист хэт мэдрэг байх
    - эмнэлзүйн ач холбогдол бүхий цус алдалт
    - ходоод гэдэсний замын шархлаа эмчлүүлсэн эсвэл ходоод гэдэсний замын шархлаатай, цус алдах өндөр эрсдэлтэй хорт хавдар, тархины болон нугасны гэмтэл аваад удаагүй, нүд, нугас, тархинд мэс засал хийлгээд удаагүй, удаагүй тархины цус харвалт, улаан хоолойн венийн судас өргөссөн гэх сэжигтэй эсвэл оношлогдсон, артери ба венийн судасны гажиг, судасны цүлхэн эсвэл тархи ба нугасны том хэмжээтэй судасны эмгэг өөрчлөлт зэрэг их хэмжээний цус алдах эрсдэл бүхий эмгэг өөрчлөлт эсвэл эмгэгтэй
    - цусны бүлэгнэлтийн эсрэг өөр эмчилгээнд шилжих эсвэл фракцжуулаагүй гепариныг төвийн вен болон артерийн катетерийг чөлөөтэй байлгах тунгаар хэрэглэхээс бусад тохиолдолд фракцжуулаагүй гепарин, бага молекультай гепаринууд (эноксапарин, далтепарин болон бусад) гепарины уламжлалууд (фондапаринукс болон бусад), ууж хэрэглэдэг антикоагулянтуудыг (варфарин, дабигатрана этексилат, апиксабан зэрэг) зэрэг бусад аливаа антикоагулянтын хамт хэрэглэх
    - Чайлд-Пьюгийн В, С ангиллын элэгний циррозтой өвчтөнүүдийг оролцуулан цус бүлэгнэлтийн хямралаас шалтгаалсан эмнэл зүйн ач холбогдол бүхий цус алдах эрсдэлтэй элэгний өвчин
    - жирэмсэн ба хөхүүл үе
    - удамшлын галактоз үл тэвчилтэй, лактазын дутагдалтай, глюкоз-галактозын мальабсорбцтой хүмүүс.

Асуулт, хариулт

Үнэ73,500₮