CityPharm
Метформин денк 500мг №100 шахмал

Метформин денк 500мг №100 шахмал

Бүтээгдэхүүний мэдээлэл

  • Нөөц: Үлдэгдэлтэй
  • Жор: Жортой олгоно
  • Хэлбэр: Шахмал
  • Хайрцаг дахь тоо ширхэг: 100
  • Тун хэмжээ: 500мг
  • Үйлдвэрлэсэн улс: Герман

Тайлбар

Тунг цусан дахь сахарын үзүүлэлт болон бөөрний үйл ажиллагаанд тохируулан эмчийн заавраар хоолны үед эсвэл хоолны дараа усаар даруулж хэрэглэнэ.

35,000₮
Тоо ширхэг
1

Ерөнхий мэдээлэл

✅ Насанд хүрэгчдийн эхлэх тун нь 1 шахмалыг өдөрт 2–3 удаа байна.

✅ Тунг 10–15 хоногийн дараа цусан дахь сахарын үзүүлэлтэд тохируулан эмч өөрчилнө.

✅ Тунг аажмаар нэмэгдүүлэх нь ходоод, гэдэсний гаж нөлөөг багасгана.

✅ 10-аас дээш насны хүүхэд, өсвөр насныхны эхлэх тун нь 1 шахмалыг өдөрт 1 удаа байна.

✅ Хоолны үед эсвэл хоолны дараа нэг аяга усаар даруулж хэрэглэнэ.

✅ Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа бол өглөө болон орой, өдөрт 3 удаа хэрэглэж байгаа бол өглөө, өдөр, орой хэрэглэнэ.

⚠️ Насанд хүрэгчдийн хоногийн дээд тун 3000 мг буюу 6 шахмал, 3 хувааж хэрэглэнэ.

⚠️ 10-аас дээш насны хүүхэд, өсвөр насныхны хоногийн дээд тун 2000 мг буюу 4 шахмал, 2–3 хувааж хэрэглэнэ.

⚠️ Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тунг эмч багасгана.

⚠️ Тунгаа мартсан бол дараагийн тунг тогтсон цагт хэрэглэнэ.

❌ Давхар тун хэрэглэхгүй.

❌ Шахмалыг бутлах эсвэл зажлахгүй.

❌ Тунг нэмэгдүүлэн хэрэглэхгүй

Үнэ35,000₮