
Вилда-денк 50мг №28 шахмал
Denk pharma-ын албан ёсны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний мэдээлэл
- •Нөөц: Үлдэгдэлтэй
- •Олон улсын нэршил: Vildagliptin
- •Брэнд: Denk pharma
- •Жор: Жортой олгоно
- •Хэлбэр: Шахмал
- •Хайрцаг дахь тоо ширхэг: 28
- •Тун хэмжээ: 50мг
- •Үйлдвэрлэсэн улс: Герман
Тайлбар
Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ
8,100₮ хэмнэлт
Ерөнхий мэдээлэл
Насанд хүрэгчдэд 2-р хэлбэрийн чихрийн шижингийн үед дангаар нь болон бусад чихрийн шижингийн эмүүдтэй (жишээ нь, метформин) хавсарч хэрэглэнэ.
II хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад хэрэглэнэ.
Вилдаглиптин (Vildagliptin) – 50 мг
1-р хэлбэрийн чихрийн шижин: Энэхүү эмийг 1-р хэлбэрийн чихрийн шижин эсвэл диабетийн кетоацидоз (чихрийн шижингийн хүндрэл)-ын үед хэрэглэхийг хатуу хориглоно.
Элэгний үйл ажиллагаа: Эмчилгээг эхлэхийн өмнө элэгний шинжилгээ хийлгэх шаардлагатай ба эхний жилд 3 сар тутамд, цаашид тогтмол элэгний ферментүүдийг хянана. Хэрэв шарлалт илэрвэл эсвэл элэгний фермент хэвийн дээд хэмжээнээс 3 дахин их байвал эмийг зогсооно. Өмнө нь вилдаглиптин хэрэглээд элэгний эмгэгийн улмаас зогсоож байсан бол дахин ууж болохгүй.
Панкреатит (Нойр булчирхайн үрэвсэл): Нойр булчирхайн үрэвсэлтэй эсвэл өмнө нь өвчилж байсан бол болгоомжтой хэрэглэнэ. Хэрэв хэвлийн хэсгээр хүчтэй, үргэлжилсэн өвдөлт (бөөлжих, дотор муухайрах хамт) илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Бөөрний өвчлөл: Бөөрний дунд зэргийн буюу хүнд хэлбэрийн эмгэгтэй эсвэл диализ эмчилгээ хийлгэж байгаа бол тунг тохируулах шаардлагатай.
Бусад эмтэй харилцан нөлөөлөл: Сульфонилмочевина эсвэл инсулинтай хамт хэрэглэхэд цусан дахь сахар хэт багасах (гипогликеми) эрсдэлтэй тул эмчийн хяналтаар тунг багасгах шаардлага гардаг.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах: Толгой эргэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй тул анхаарал болгоомжтой байх шаардлагатай.
Жирэмсэн ба хөхүүл үе: Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөдөггүй





